Баянхонгор аймагт өнгөрсөн хавар буюу 2015 оны гуравдугаар сард шаваа тавьж байсан багш, ажилчдын орон сууцны барилгыг өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Нийт 30 айлын орон сууц, дадлагын газрын барилгыг жил хүрэхгүй хугацаанд "Хаш гоёо" компани бүтээн байгуулсанд иргэд баяртай байгаа юм.
Мөн Барилгын мэргэжлийн дадлагын газрыг чанар стандартын дагуу гүйцэтгэх ажлыг Германы зөвлөх багш Кнут хариуцсан юм байна. Орон нутагт бүтээн байгуулагдаж, өнөөдөр эзэддээ хүрч буй 30 айлын орон сууцны тухайд талбайн хөлс хямд, чанартай баригджээ.

| Баянхонгор аймагт багш, ажилчдын орон сууц ашиглалтад орлоо | ||
| Үзсэн: 311 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.