Шууд Chart

“Улаан эсэргэнэ” өвчнөөр 10 хүртэлх насны хүүхдүүд өвдөж байна

2015-10-27 10:38:20

Энэ он гарсаар агаар дуслын замаар дамжин халдварладаг “Улаан эсэргэнэ” өвчний 350 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Энэ өвчнөөр 10 хүртэлх насны хүүхэд өвчлөх нь их байна гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

“Улаан эсэргэнэ” өвчин туссан хүүхдийн ам нь гэмтэн, биеэр нь тууралт өгч, өндөр халуурдаг аж. Өнөөдөр ХӨСҮТ-д “Улаан эсэргэнэ” өвчний халдвар авсан 10 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан л бол 10-21 хоног эмчийн хяналтад байх шаардлагатай. Ханиад томуу ихэсдэг энэ үед дээрх өвчин агаар дуслын замаар дамжин халдварлаж байгаа юм. Тухайлбал, 3 настай охин цэцэрлэгтээ халуурсан байна. Охины ээж яаралтай эмнэлэгт хандан үзүүлэхэд “Улаан эсэргэнэ” өвчний халдвар авсан болох нь тогтоогдсон ажээ.

“Улаан эсэргэнэ” өвчний нууц үе дунджаар 2-7 хоног байдаг бөгөөд урьдчилан сэргийлэхийн тулд  гэр орондоо чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, агааржуулалтыг цаг тутамд 5-15 минут хийж байх, хүүхдийн амыг  тамедин, царван, сод гэх мэт цэвэршүүлэх уусмалаар өдөрт 2-3 удаа тогтмол зайлуулах, хүнсэндээ витаминлаг хоол хүнс хэрэглэх, хүүхдэд халуун, бүлээн шингэн ахиухан уулгахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Улаан эсэргэнэ” өвчнөөр 10 хүртэлх насны хүүхдүүд өвдөж байна   
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй