ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт өдөрт 300 орчим өвчтөн ханддагаас 20-30 хүн хэвтэн эмчлүүлдэг. Эдгээр хүмүүсийн ар гэрийнхний хувьд тусгайлсан өрөө тасалгаа байдаггүй байсан учраас эмнэлгийн сандал дээр сууж, хэвтэхээс эхлээд шалан дээр цаас, кортон дэвсэн суух зэргээр хүлээдэг байсан байна.
Харин энэхүү байдлыг өөрчлөх, засварын ажлыг “Рапид Вишн” сан хөрөнгө гаргаж хийсэн бөгөөд тухтай өрөөг өнөөдөр хүлээлгэн өгсөн юм. Хүлээлгийн өрөөнд унтлагын хэсэг, амралтын өрөө, ариун цэврийн өрөө зэргийг багтаажээ. Энэ өрөөг засаж, тохижуулахад 15 сая төгрөгийг зарцуулсан гэж “Рапид Вишн” сангийн гүйцэтгэх захирал Д.Насанжаргал хэллээ.
| ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг хүлээлгийн тухтай өрөөтэй боллоо | ||
| Үзсэн: 457 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.