“Дэлхийн Монгол-ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын төлөөлөл энэ сарын 23-25-нд Архангай аймгийн Цэнхэр сум, Өвөрхангай аймгийн Уянга, Нарийнтээл, Баруунбаян-Улаан суман дахь алт олборлогчдын үйл ажиллагааг тандаад иржээ. Хөндлөнгөөс ажиглахад хууль, дүрэмд нийцээгүй хэд хэдэн зөрчил байсныг тус ТББ-ын тэргүүн Х.Бээжин хэллээ.
Тэрбээр “Алт олборлогчид малчдын өвөлжөөг хүртэл ухаж сэндийчиж байна. Ийм байхад хууль хяналтын байгууллага арга хэмжээ авахгүй байгаа. Энэ нь тэднийг авлига авсан гэж хардах шалтгаан болж байна" хэмээн тайлбарласан юм.
| Алт олборлогчид булаг, шандны эхэнд газар ухаж, сүйтгэж байна | ||
| Үзсэн: 352 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.