"Эрдэнэт" үйлдвэр он гарсаар нийт 217 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Жилийн өмнөөс буюу 2013 оноос хэрэгжүүлсэн хэмнэлтийн бодлого зэсийн үнэ дэлхийн зах зээлд буусан, хямралтай энэ үед маш үр дүнтэй, зөв бодлого байлаа гэдгийг "Эрдэнэт" үйлдвэрийнхэн онцолж байна. Хэмнэлтийн бодлогын үр дүнд өнөөдрийн байдлаар 140 орчим тэрбум төгрөгийг хэмнэж чадсан тухай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу ярьсан юм.
Түүнчлэн үйлдвэрийн үйл ажиллагааны чадавхийг 22 хувиар нэмсэн тус өргөтгөл жилдээ 120 сая доллараар дээш ашиг авчрах боломжийг бий болгосон. Энэ нь зэсийн баяжмалын зардалд нөлөөлж, тонн зэсийг боловсруулахад зарцуулдаг байсан 6625 мянган долларыг 5035 доллар болгож, буулгаж чаджээ.
| "Эрдэнэт" үйлдвэр 217 тэрбум төгрөгийн татвар төлжээ | ||
| Үзсэн: 304 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.