Шууд Chart

Жилд 700 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэж байж нийслэлийн хэрэгцээг хангана

2015-10-27 16:51:08

Нийслэлчүүдийн хэрэгцээнд өвөлдөө 700 мянган тонн хагас коксжсон түлш хэрэгтэй гэсэн судалгааг албаныхан гаргасан байдаг. Харин өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа утаагүй түлшний үйлдвэрүүд бүх хүчин чадлаараа ажиллаад уг хэрэгцээний 30 хувийг ч хангаж чадахгүй хэмжээнд байгаа ажээ.

Тодруулбал, “Хур туг” шахмал түлшний үйлдвэрийн хувьд л гэхэд түүхий эдээ Тавантолгойгоос татдаг учраас зардал өндөр гардаг байна. Нэг тонн нүүрсийг 5 толгойгоос 80 мянган төгрөгийн зардалтайгаар оруулж ирээд 140 мянгаар зарахаар үйлдвэрийнхэнд унах ашиг гэхээр юм бараг гардаггүй талаар тэд ярьж байгаа юм. Түүнчлэн тэд ашгаа нэмээд худалдвал нүүрстэй өрсөлдөх чадвар нь буурна гээд бэрхшээл гарч байгааг ярьж байлаа.

Дашрамд дурдахад, нийслэлд хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэдэг 10 гаруй компани байна. Тэдний 5 нь энэ жил үйлдвэрлэл явуулах тухай саналаа нийслэлд ирүүлжээ. Хувийн хэвшлийнхэн хамтраад жилд дээд тал нь 165 мянган тонн утаагүй түлш үйлдвэрлэх боломжтой. Харин нийслэлийн хэрэгцээг хангахын тулд энэ тооноос даруй 5 дахин илүү үйлдвэрлэл явуулах шаардлага бий болж байна.

Мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд” хөтөлбөрөөс хүлээн аваарай.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жилд 700 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэж байж нийслэлийн хэрэгцээг хангана  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй