![](/uploads/201510/news/thumb/6a8c71d339fa044998466d32bc748fc3_x3.jpg)
Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ын хүрээнд “Монгол-Хятадын анхдугаар экспо”-г ӨМӨЗО-ы Хөх хотноо амжилттай зохион байгууллаа.
Энэ сарын 22-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Монгол-Хятадын анхдугаар экспо”-д аж үйлдвэр, эрүүл мэнд, соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарын нийт 800 гаруй төлөөлөгч оролцжээ. Үүнээс үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч 230 гаруй аж ахуйн нэгжийн 400 орчим төлөөлөгч дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг ӨМӨЗО-ы зах зээлд танилцуулсан юм. Харин зохион байгуулагч талаас нийт 7500 гаруй төлөөлөгч анхдугаар экспод оролцсон байна.
600 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг ӨМӨЗО-ы зах зээлд танилцууллаа | ||
Үзсэн: 330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.