Шууд Chart

Хорт хавдар үүсгэдэг барилгын материал манай улсад их хэмжээгээр орж иржээ

2015-10-27 17:18:19

Дэлхийн 55 оронд ашиглахыг бүр мөсөн хориглосон, манай улсад ашиглахыг хязгаарлаж, химийн хорт болон, аюултай бодисын жагсаалтад багтаасан, хорт хавдар үүсгэдэг Асбест манай улсад их хэмжээгээр орж ирсэн байна. Тодруулбал 2.8 тонныг Автимогийн 44 дүгээр зам дээр буулгасан байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан илрүүлж, битүүмжилжээ.
Асбест гэдэг нь маш нарийн утсархаг бүтэцтэй, бутрамтгай чулуу бат, бөх дулаан цахилгаан бага дамжуулдаг, галд тэсвэртэй, усанд уусдаггүй аж. Үүнийг цемент, хана, тааз, дээврийн хавтан, шалны хулдаас, галд тэсвэртэй хувцас, сантехникийн хоолой, цахилгаан шатны тоормозны бэхэлгээ гээд барилгын материал, эрчим хүч, автомашины сэлбэг, дулаан тусгаарлагчийн үйлдвэрлэлд ашигладаг байна.

Харин үүнийг Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлагаас хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан байдаг бөгөөд ходоод, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэдэг гэжээ. Мөн бөөр, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Цаашлаад хорт хавдрын шалтгаан болдог байна.

Асбестын бодисыг оруулж ирэх зөвшөөрөл өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт л байгаа гэсэн тайлбарыг мэргэжлийн хяналтын байцаагчид өгч байна. Гэтэл хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулах энэ бодисыг хувь хүн 2.8 тонноор оруулж ирээд байхад гааль, хяналтынхан юу хийж байв. Энэ талаар “Монголын мэдээ” сувгийн сэтгүүлчид нэхэн сурвалжилжээ. Дэлгэрэнгүйг орой “Цагийн хүрд” хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хорт хавдар үүсгэдэг барилгын материал манай улсад их хэмжээгээр орж иржээ  
Үзсэн: 350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй