![](/uploads/201510/news/thumb/6d3903813e96ef1a9bf644c152f1f5d9_x3.jpg)
Дэлхийн банкнаас явуулсан судалгааны дүнд манай улсын хүн амын 30 хувь нь банкны хүүгийн талаар ойлголтгүй, 60 гаруй хувь нь хуримтлалд инфляци ямар нөлөө үзүүлдэг болохыг мэддэггүй гэж тайлагнажээ. Тиймээс Монголбанкнаас санаачлан олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна.
Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн төслийг 4 чиглэлээр хэрэгжүүлнэ. Сургуулийн насанд санхүүгийн мэдлэг олгох буюу сургалтын хөтөлбөрт хүүхдүүд мөнгийг хэрхэн хэмнэлттэй зарцуулах тухай суурь мэдлэгийн тухай хичээлийг заана. Мөн залуу үед, хөдөө орон нутгийн иргэдэд, цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санхүүгийн мэдлэг олгох хөтөлбөрийг тус бүр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа 25 улсын шилдэг туршлагаас санаа авч ард иргэдэд санхүүгийн мэдлэг мэдээлэл түгээх юм байна. Уг хөтөлбөрийг 2016-2021 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 406 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.