Шууд Chart

Тони Блэрийн байр суурийг Орос буруутгав

2015-10-28 10:53:52

“Исламын улс” бүлэглэл бий болсон шалтгааны талаар Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэрийн хийсэн мэдэгдлийг Оросын Гадаад хэргийн яам аргагүйдсэн арга хэмжээ гэж нэрлэжээ.“Энэ бол хүн чанар нь сэрж, өнөөгийн нөхцөл байдлыг задлан шинжлэхийг хүссэн хэрэг огтоос биш. Аргагүйн эрхэнд л хийсэн үйлдэл” гэж Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэн байна.

“Яах аргагүй баримтууд ил гарч, тэдгээрт тайлбар өгөх хэрэгтэй болсон учраас л Тони Блэр энэ мэдэгдлийг хийсэн.

Баримт нотолгоонд шахагдахын эрхэнд хөзрөө дэлгэхээс өөр аргагүй болсон хэрэг” гэж Захарова хэлсэн байна. Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр үүний өмнө, Иракийн дайны явцад гаргасан алдаануудын төлөө уучлалт эрж, Ирак дахь цэргийн ажиллагааны уршгаар “Исламын улс” зэрэг хэт даврагч байгууллагууд үүсч бий болсон гэдэг нотолгоо үнэний ортой гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Саддам Хусейнийг зайлуулахад оролцсон бидний хэсэг хүмүүс Иракт одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг зарим талаар хариуцах ёстой гэж Тони Блэр “Си-Эн-Эн” телевизд ярилцлага өгөх үедээ бас ярьсан юм. Сэр Жон Чилкот тэргүүтэй бие даасан комисс Иракийн дайны нөхцөл байдлыг мөрдөн шалгасан 6 жилийн ажлын дүнгээ танилцуулах цаг ойртсон үед Тони Блэр ийм зүйл ярьсныг улстөр судлаачид тэмдэглэж байна. 2003 онд АНУ тэргүүлж, Их Британи, Австрали улс хүч хавсарсан эвслийн үйл ажиллагааны дүнд Иракийг удирдаж байсан Саддам Хусейнийг засгийн эрхээс зайлуулсан. Харин Орос, Герман, Франц, Хятад улс Ирак дахь энэ ажиллагааг эсэргүүцэж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тони Блэрийн байр суурийг Орос буруутгав  
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй