Шууд Chart

ОХУ-ын Засгийн газар "Роснефть"-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2015-10-28 10:58:02

Өчигдөр ОХУ-ын төрийн мэдлийн газрын тосны "Роснефть" компани, Гадаад хэргийн яам хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.  Гэрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, "Роснефть"-ийн гүйцэтгэх захирал Игор Сечин нар гарын үсэг зурсан байна. Оросын Засгийн газар "Роснефть" компанитай удаан хугацаанд хамтарч ирсэн ч цаашид хамтын үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж, зах зээлээ улам тэлэх зорилгоор энэхүү гэрээг байгуулжээ.

Эрчим хүчний аюулгүй байдал, түүнийг хадгалах асуудал дэлхийн улс төрийн анхаарлын төвд байдаг. Иймд эрчим хүчний салбарын бизнесийг олон нийтийн ашиг сонирхолтой уялдуулахад төр болон төрийн эзэмшлийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал болсон гэж Оросын Засгийн газар үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Оросын төр засаг эрчим хүчний гадаад, дотоод зах зээлийн өрсөлдөөнд бат бөх байр сууриа хадгалах, тухайн зах зээлээ өргөжүүлэх зорилгоор энэ гэрээг байгуулж байна. "Роснефть" компани одоогоор гадаад зах зээлд 20 гаруй томоохон төслийг хэрэгжүүлж байгаа. Үүнд энэ хамтын ажиллагааг улам их үр өгөөжөө өгнө гэдгийг Гадаад хэргийн сайд Сергей Лавров цохон тэмдэглэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Засгийн газар "Роснефть"-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ  
Үзсэн: 577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй