БНХАУ-ын гадаад яамны сайд Ван И Хятад-Япон-Өмнөд Солонгосын симпозиумын нээлт дээр Бээжин, Токио, Сөүл гурван талт хамтын ажиллагааныхаа замд тулгарсан саад бэрхшээлийг арилгаж, 2020 он гэхэд Зүүн Азийн эдийн засгийн хамтын нийгэмлэг байгуулахын төлөө хүч чармайлт гаргах нь зүйтэйг мэдэгджээ.
Мөн “Түүхэн асуудлуудаа” шийдвэрлэхэд интеграцийн хамтын ажиллагаа үндсэн нөхцөл нь болно, “Японы тал өнгөрсөнд үйлдсэн алдаануудаа чин сэтгэлээсээ эргэн харж, түүхийн тэрхүү хэсэгхэн гутамшигт үеийг эргэлзээ тээнэгэлзэлгүйгээр орхиж, гэрэл гэгээ дүүрэн шинэ өнгө төрхтэйгээр Хятад, Солонгосын ард түмнүүдийн хамт гурван улсын хамтын ажиллагааг ахиулан дэвшүүлнэ гэдэгт бид итгэж байна” гэж Хятадын Гадаад яамны сайд мэдэгджээ.
Үүнтэй холбогдуулан тэрээр Зүүн Ази дах эдийн засгийн интеграцийн зорилгоор бүс нутгийн бусад механизмтай Бээжин, Токио, Сөүлийн хамтын ажиллагааны гурван талт харилцааг бэхжүүлэх, хүчин чармайлтыг уялдуулахыг санал болгосон байна.. Хятад, Япон, Өмнөд Солонгосын шинжээчдийг оролцуулсан Хятадын олон нийтийн дипломатын Холбооноос зохион байгуулж байгаа энэхүү симпозиум энэ ням гаригт Сөүлд эхлэх гурван улсын удирдагчдын 6 дах удаагийн дээд хэмжээний уулзалтын босгон дээр болж байгаагаараа онцлогтой.
Хятадын талаас энэ уулзалтад Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян оролцох юм байна. Тэрээр энэ сарын 31-нээс 11-р сарын 2-ныг дуустал БНСУ-д албан ёсны айлчлал хийх юм.
| Зүүн Азийн эдийн засгийн хамтын нийгэмлэг байгуулахын төлөө ажиллахыг уриаллаа | ||
| Үзсэн: 309 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.