Өнгөрсөн даваа гарагт Пакистан, Афганистаны газар нутагт болсон 7.5 баллын хүчтэй газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо улам нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар Пакистанд газар хөдлөлтийн улмаас 240 орчим хүн амь насаа алдаж, 1500 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Мөн Афганистанд 80 орчим хүн амь насаа алдаж, 200 гаруй хүн гэмтсэн тухай мэдээллийг эрх баригчид нь өгч байна. Пакистаны хувьд төвөөс алслагдмал уулархаг бүсэд газар хөдлөлт хамгийн хүчтэй мэдрэгдсэн учир хор хохирол улам нэмэгдэх төлөвтэй байна. Тус улсын эрх баригчид гамшигт нэрвэгдсэн уулархаг бүсэд аврагчдыг илгээсэн ч тэд уулархаг газарт богино хугацаанд хүрэхэд хүндрэлтэй байгаа юм байна. Иймд нөхцөл байдлыг агаараас ажиглах тандалт хийлгэх, гамшгийн бүсэд тусламж хүргэхээр нисдэг тэрэг илгээжээ.
Мөн цэргийн инженерүүд газар хөдлөлтийн улмаас тасалдсан харилцаа холбооны шугамыг засахаар ажиллаж байна. 7.5 баллын хүчтэй газар хөдлөлтийн голомт нь Пакистан, Тажикстан, Хятадтай хиллэдэг, Афганистаны хүн ам сийрэг оршин суудаг, Бадахшан мужийн уулархаг бүсэд бүртгэгдсэн тухай АНУ-ын геологийн хүрээлэнгээс мэдээлжээ.



![]()
| Газар хөдлөлтөөр амь үрэгдэгсдийн тоо өсөж байна | ||
| Үзсэн: 362 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.