![](/uploads/201510/news/thumb/449e60683c51dfcbb53dc8bc9a8bb48d_x3.jpg)
Японы хотоос алслагдмал нутагт хүн ам цөөрч байгаатай холбогдуулан тус улсын орон нутгийн банкууд нэгдэх төлөвтэй байна. Нийслэл Токио хотоос хойд нутагт үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн 2 банк нэгдэх тухай яриа хэлэлцээ нь сүүлийн шатанд орсон тухай мэдээлжээ.
"Жоёо" банк болон "Ашикага Холдингс" банкууд нэгдсэнээр Япон улсын орон нутгийн гурав дахь том банк болох юм байна. Энэ хоёр банкны нийт хөрөнгө 120 тэрбум америк доллар байхаар тооцоолж байна. Эдгээр банкуудын удирдлагуудын мэдээлснээр ирэх сарын эхээр банкуудыг нэгтгэх гэрээг байгуулж, ирэх оны 10-р сард санхүүгийн энэ 2 байгууллагын үйл ажиллагааг бүрэн нэгтгэх юм байна.
Японы санхүүгийн үйлчилгээний агентлаг дунд болон урт хугацааны стратеги ялангуяа хоорондоо нэгдэж ажиллах, алслагдмал бүс нутгийн хүн амын цөөрөлтийг сааруулах бодлого боловсруулахыг орон нутгийн банкууддаа уриалж байгаа юм.
Японы орон нутгийн банкууд нэгдэнэ | ||
Үзсэн: 775 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.