Туркийн аюулаас хамгаалах хүчнийхэн зүүн өмнөд хилийн бүсэд "Исламын улс" бүлэглэлийн байрлалуудад гэнэтийн дайралт хийж эхэлжээ. Туркийн засгийн газрын мэдээлж байгаагаар Аюулгүйн хүчнийхэн нь Дияарбакир хотод "Исламын улс" бүлэглэлийн байршилд гэнэтийн дайралт хийж, тус бүлэглэлийн 7 гишүүнийг хөнөөн, 12 хүнийг баривчилсан байна.
Нийт 17 байршилд болсон энэхүү нууц ажиллагааны явцад Туркийн аюулаас хамгаалах хүчний 2 албан хаагч амь үрэгджээ. Сири болон бусад орноос дайжиж байгаа Исламын улс бүлэглэлийн гишүүд Туркийн өмнөд нутагт их хэмжээний зэр зэвсэгтэйгээр нуугдаж, халдлага үйлдэх болсон гэж Туркийн эрх баригчид мэдээллээ.
Мөн энэхүү ажиллагааны явцад Исламын улс бүлэглэлийнхэн Турк улсад амиа золиослогч ашиглан, халдлага үйлдэхээр зэхэж байсан хуйвалдааныг таслан зогсоосон байна. Мөн Туркийн аюулаас хамгаалах хүчнийхэн Истанбул хотод хэт зүүний үзэлтэй бүлэглэл, террорист байгууллагуудтай холбоотой байж болзошгүй 22 байршилд гэнэтийн дайралт хийж, 16 хүнийг баривчлан саатуулжээ. Одоогоор Туркийн эрх баригчид 10-р сарын 10-нд Анкара хотод 100 гаруй хүний аминд хүрсэн цуврал халдлагад хэд хэдэн хэт даврагч бүлэглэлийг сэжиглэж байна.
| Турк "Исламын улс"-ын эсрэг дайралт хийж эхэллээ | ||
| Үзсэн: 1165 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.