Шууд Chart

Япон Киргизстанд 13 тэрбум иений хөрөнгө оруулалт амлав

2015-10-28 12:25:33

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэгийн Төв Азийн орнуудаар хийж байгаа дээд хэмжээний айлчлал Киргизстан улсад үргэлжиллээ. Түүний айлчлалын хүрээнд Япон улс Киргизстаны дэд бүтэц, ХАА-н салбарт 13 тэрбум иений хөрөнгө оруулалтыг амалж байна. Энэхүү хөрөнгө оруулалтаас Бишкек хотын Олон улсын нисэх онгоцны буудалд орчин үеийн тоног төхөөрөмж суурьлуулах, зам дэд бүтцийг сэргээн засварлахад зарцуулах юм байна.

Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Киргизстаны ерөнхийлөгч Алмазбек Атамбаевтай хэлэлцээ хийхдээ, Япон улс Киргизстанд парламентын ардчилалыг бодитоор хөгжүүлэхэд тусламж дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэдгээ нотолсныг Японы өндөр албан тушаалтан баталжээ. Мөн Японы засгийн газар Киргизстан улс 2017 онд ерөнхийлөгчийн сонгуулиа шудрага, ил тод явуулахад нь дэмжлэг үзүүлэхээ амалсан байна.

Харин Киргизстаны ерөнхийлөгч Алмазбек Атамбаев улс орны нь аж үйлдвэрийн салбарт Японы инженерийн боловсролыг нэвтрүүлэхэд хүний нөөцийг хөгжүүлэх Токиогийн шинэ санаачлагыг таатайгаар хүлээн авчээ. Мөн хоёр тал мансууруулах бодисны худалдаатай тэмцэх, хилийн аюулгүй байдлыг хангахад хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь чухал гэдэг дээр санал нэгдэж, НҮБ-ын аюулгүйн зөвлөлд шинэчлэлт хийхэд түлхэц өгөхөөр тохирчээ.

Алмазбек Атамбаев Киргизстан улсын аж үйлдвэрлэлийн салбарт гадны хөрөнгө оруулалт оруулахад маш таатай орчинтой. Өөрөөри хэлбэл Евазийн эдийн засгийн холбоонд нэгдэн орсноор худалдаа, хөрөнгө оруулалт хийхэд нээлттэй болж, татварын дэглэмгүй, хамгийн либерал хуультай, эрчим хүчний хамгийн хямд татвартай орон болсон гэдгийг цохон тэмдэглэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон Киргизстанд 13 тэрбум иений хөрөнгө оруулалт амлав  
Үзсэн: 206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй