![](/uploads/201510/news/thumb/04ef162b9f0eee18b251009ff9abcac3_x3.jpg)
Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, язгуур урлагийн “Их Монгол” хамтлагийнхан байгалийн гамшигт өртсөн Зүүн Японы хот, тосгодоор хандивын тоглолт хийж байна. Дөрвөн жилийн өмнө энэ нутагт болсон цунамигийн уршгаар 20 мянга шахам хүн үрэгдэж, олон хот, тосгон сүйрсэн юм. Хүчирхэг эдийн засагтай Япон улс сэргээн босгох ажлыг эрчтэй хийж ирсэн боловч өнөө хүртэл түр оромжинд толгой хоргодож буй хүмүүс байсаар байгаа юм.
Д.Сосорбарам нар 10 дугаар сарын 24-нд Оосаки, 25-нд Ишиномаки хотод тоглолт хийхдээ тэдэнд тохиолдсон гай зовлонг монголчууд өөрт тохиосон гамшгийн адил хүлээн авсныг дурдаад аль болох хурдан зовлон бэрхшээлээ давж туулахыг хүсч буй монголчуудын сэтгэлийн дэмийг уламжлахаар ирснээ ярьж явав. Тэд 28-ныг хүртэл Кисэннума, Рикүзэнтакада, Оофуна тосгодод тоглосны дараа Оосака хот, Окаяма, Токушима мужид аялан тоглолт хийнэ.
Цунамид нэрвэгдэгсдэд сэтгэлийн дэм өгөв | ||
Үзсэн: 384 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.