![](/uploads/201510/news/thumb/45a016c450fdceac76cb3aab5c44ded5_x3.jpg)
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрийн Лхагвадоржийг Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын Ерөнхий захирал Тео Бун Хи Эрик 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлууд болон энэ жил тохиож буй Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд зохион байгуулах арга, хэмжээний талаар санал солилцов.
Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын Ерөнхий захирал Тео Бун Хи Эрик хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өсөн нэмэгдэж, Монгол Улсын хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрт Сингапурын компаниуд идвэхтэй оролцохын сацуу аялал жуучлалын салбарт хамтран ажиллах боломж, нөхцөл өргөн байгааг илэрхийлэв.
Мөн энэ онд жил бүр 100 гаруй төрийн албан хаагчийг хамруулж байгаа Сингапурын Техник хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Төрийн удирдлага”, “Хотын нийтийн тээврийн төлөвлөлт, тогтвортой удирдлага”, “Нийгмийн эрүүл мэнд ба гоц халдвараас сэргийлэх, бэлэн байдал”, “Цахим засаглал хөгжүүлэх стратеги” зэрэг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтын тоог нэмэгдүүлэх сургалтын хөтөлбөрийг Монголын талын хүсэлтээр тусгайлан боловсруулж, зохион байгуулах боломжийг талууд харилцан судлахаар болов.
Элчин сайд Т.Лхагвадорж Зүүн хойд Азийн газрын Ерөнхий захиралтай уулзав | ||
Үзсэн: 595 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.