Шууд Chart

Завхан аймгийн ОБГ-т 2 тэрбум төгрөгийн шинэчлэл хийж байна

2015-10-28 13:46:59

Завхан аймгийн онцгой байдлын газарт хоёр тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж байна. Үүнээс одоогийн байдлаар хагас тэрбум орчим төгрөгийн тоног төхөөөрөмжтэй болоод байгаа юм.Энэ оны гуравдугаар сард батлагдсан Засгийн газрын тогтоолоор онцгой байдлын байгууллагуудад хэд хэдэн бүтцийн өөрчлөлт орсон. Үүний нэг нь Завхан аймгийн Онцгой байдлын хэлтсийг Онцгой Байдлын Газар болгон өргөжүүлэн зохион байгуулах, Тэс сумд аврах, гал унтраах 4-р зэрэглэлийн анги барихаар болсон юм.

Мөн Тосонцэнгэл сумд Онцгой байдлын хэлтэс байгуулах шийдвэр гарсан. Тиймээс одоо хэрэглэж байгаа техник тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Ирэх оны нэгдүгээр сар гэхэд тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэж дуусах юм байна. Аврах, гал унтраах ангийг Тэс сумд байгуулахтай холбогдуулан 45 хүний ажлын байр бий болж байгаа. Завхан аймгийн ОБГазрын шинэ байр болон ажилчдын 20 айлын орон сууцыг ирэх онд ашиглалтанд оруулахаар барилгын ажил үргэлжилж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Завхан аймгийн ОБГ-т 2 тэрбум төгрөгийн шинэчлэл хийж байна  
Үзсэн: 328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-10-28 14:35
зөв л дөө.

Бидэнтэй нэгдээрэй