Шууд Chart

Мэргэжлийн ангид шинэ тоног төхөөрөмж нийлүүллээ

2015-10-28 15:04:12

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежид Энэтхэг улсын Засгийн газрын буцалтгүй тусламж 2.8 сая долларын үнэ бүхий сургалтын тоног төхөөрөмжийг нийлүүллээ. Онолоор олж авсан мэдлэгээ практикт шууд хэрэгжүүлж улам бататгах боломжийг оюутнуудад олгор эдгээр тоног төхөөрөмжийг өнөөдөр албан ёсоор хүлээлгэж өгчээ.

Бүгд найрамдах Энэтхэг улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар өгсөн тоног төхөөрөмж дээр түшиглэж, Үйлдвэрлэл урлалын политехникийн  коллеж шинээр нээж байгаа юм байна. Энэ шинэ ангид суралцах оюутнууд нийт сургалтын хугацааныхаа 70 хувийг эдгээр шинэ тоног төхөөрөмж дээрээ дадлагажиж онолын мэдлэгээ бататгана. Энэтхэгийн Засгийн газраас тус коллежид өмнө нь дөрвөн удаа ийм хэлбэрийн буцалтгүй тусламжуудыг өгч байсан. Анх 1992 оноос эхлээд цахилгаан, сантехник, машин засвар зэрэг 5 мэргэжлийн дагуу 300 гаруй нэр төрлийн багаж хэрэгсэл, 20 гаруй төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж байжээ. Өнгөрсөн  хугацаанд  энэ коллежид суралцаж төгссөн оюутнуудын 90 орчим хувь нь төгсөөд шууд ажилтай болдог судалгаа байна. Тэдний дйилэнх нь1-2 жил ажиллаад хувийн бизнес, үйлдвэрлэлээ эхлүүлдэг гэж багш нар ярьлаа.

Буцалтгүй тусламжаар нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдийг Энэтхэг улсаас тусгайлан мэргэжилтэнүүд ирж суурьлуулж өгч байгаа юм байна. Түүнээс гадна энэтхэг монгол багш нарыг харилцан солилцож, туршлага судлуулах талаар ч төлөвлөж байгаа ажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мэргэжлийн ангид шинэ тоног төхөөрөмж нийлүүллээ   
Үзсэн: 302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй