Шууд Chart

Казахстаны эдийн засгийн шинэчлэлд Япон дэмжлэг үзүүлнэ

2015-10-28 16:00:10

Японы ерөнхий сайд Шинзо Абэ Төв Азийн орнуудаар хийх айлчлалаа үргэлжлүүлж, өчигдөр Казахстанд очлоо. Түүний Төв Азийн улсуудаар хийх айлчлал Казахстанд хийх энэхүү айлчлалаар өндөрлөж байгаа юм.

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Абэг тус улсын нийслэл хотноо хүлээн авч уулзаж, яриа хэлэлцээ хийсэн байна. Уулзалтын үеэр хоёр орон олон салбарт, тэр дотор эдийн засгийн салбарт идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Казакстан улс байгалийн баялагт түшиглэсэн эдийн засгийн бүтцээ шинэчлэхэд Японы төрийн болон хувийн хэвшил хамтран тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгийг Абэ амласан байна.

Энэ хүрээнд Японы засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх үйл хэрэгт мэргэшсэн боловсон хүчнийг Казахстанд томилж, Казакстаны ажилчдыг Японд дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж байна. Түүнчлэн Казахстанд цөмийн цахилгаан станц, хорт хавдрын эмчилгээний төв байгуулахад хоёр тал хамтран ажиллахаар болсон байна.

Шинзо Абэгийн айлчлал Астанагийн их сургуульд Японы Төв Азийг чиглэсэн бодлого сэдвээр илтгэл тавьсны дараа өндөрлөж, тэрээр эх нутагтаа буцаж байгаа юм. Японы бизнес эрхлэгчид Казахстаны дэд бүтэц, бусад салбарт хэрэгжүүлэх төсөлд 25 орчим сая америк долларын хөрөнгө оруулах боломж байгааг Шинзо Абэ Казахстанд хийж буй айлчлалынхаа үеэр онцлон тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Казахстаны эдийн засгийн шинэчлэлд Япон дэмжлэг үзүүлнэ  
Үзсэн: 283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй