Гамшиг осол тохиолдсон үед мэдээллийг шуурхай дамжуулах үүрэгтэй ТЕРА системийг монгол улс ашиглахаар боллоо. Инноваци шингэсэн энэхүү тогтолцоог гамшгийн үед дэлхийн олон оронд ашиглаж, өнөөдрийн байдлаар 27 сая хүн ашигласан гэсэн тооцоо байгаа юм.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум аймгийн төвөөсөө 300 орчим км алслагдсан. Тэнд байдаг малчинд гамшгийн урьдчилсан мэдээлэл хүргэхэд ЖИ мобайлын сүлжээг ашиглаад гар утсанд нь мэдээлэл очно. Энэ бол 2011 оноос олон улсад ашиглаж эхэлсэн ТЕРА системийн давуу тал юм.
Өнөөдөр дэлхий дээр 27 сая хүн гамшгийн үед ТЕРА системийг ашиглан мэдээлэл авсан байгаа юм. Монголчуудын хувьд үдээс хойш цасан шуурга болно гэсэн мэдээллийг хонины бэлчээртээ явж байгаа малчин шуурхай авна. Ингэснээр байгалийн гамшигт өртөх эрсдэл буурна. Хэрвээ төөрсөн тохиолдолд хаана байгаагаа мессежээр илгээнэ. Энэ нь тусламж хурдан хүрэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Бангладеш улс ТЕРА системийг ашиглан гамшгийн үеийн эрсдэлээ хэд дахин бууруулж чадсан. Монгол шиг өргөн уудам нутагт амьдардаг нүүдэлчинард иргэдийн хувьд цаг агаарын өөрчлөлт, халдварт өвчнөөс хэрхэн хамгаалах зэрэг бүхий л мэдээлэл мессежээр хүрнэ гэдгийг Жи мобайлын технологийн инженер Тулга тайлбарлалаа.
Гамшгийн үед иргэд мэдээллэлгүй байх нь гарах эрсдлийг улам нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл аман сураг бусдын ярьсан баримтгүй мэдээлэлд итгэх явдал байдаг. ТЕРА систем үүнээс ч бас давхар хамгаална гэж МУЗН-ийн ерөнхийлөгч ярилаа.
Өнөөдрийн байдлаар зөвхөн ЖИ мобайлын хэрэглэгчид энэхүү ТЕРА системийг ашиглах боломжтой. Цаашдаа бүх сүлжээг үүнд хамруулж, гар утастай иргэн бүрт гамшгийн мэдээлэл шуурхай хүрэх боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Гамшгийн мэдээллийг мессежээр авдаг болно | ||
| Үзсэн: 361 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.