Шууд Chart

Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ

2015-10-28 17:23:13

Эмэгтэйчүүд хүүхдийн эрхийг хамгаалахын тулд бид ямар өөрчлөлтийг хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй байгааг судалгаан дээр үндэслэн хэлэлцлээ. Санал асуулгад 24 мянга гаруй хүн оролцож, тэдний  64.7 хувь нь хүүхэд хамгааллын хуулийг даруй баталж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Өмнөговь аймагт 12 настай охин бэлгийн хүчирхийлэлд өртөж байсныг эцэг, эх нь ч, хүүхдийн байгууллага ч бүтэн жилийн турш мэдээгүй явсан. Энэ бол 20 жилийн өмнө батлагдсан хүүхдийн эрхийг хамгаалах хууль хэтэрхий хуурай, хөрсөндөө буудаггүйтэй холбоотой. Шинээр боловсруулж байгаа хууль энэ бүх асуудлыг шийдэхийг зорьсон гэж байна.  

Зөвхөн 2014 онд гэмт хэргийн улмаас 1576 хүүхэд хохирч, тэдний 817 нь гэмтэж бэртэн, 101 хүүхэд нас барсан гэсэн харамсалтай баримт байгаа юм. Хүүхэд хамгааллын шинэ хууль хэрэгжиж эхэлвэл хяналтын тогтолцоо бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, алдаа гаргасан албан тушаалтан хариуцлагаа хүлээдэг болно гэсэн үг юм.

Мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд”-ээс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ   
Үзсэн: 350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй