Шууд Chart

АНУ, Хятад цэргийн хэлэлцээр хийнэ

2015-10-28 17:45:15

АНУ, Хятад хоёр ирэх 7 хоногт цэргийн яриа хэлэлцээ хийхээр боллоо. Энэ зорилгоор Америкийн тэнгисийн цэргийн хүчний адмирал Харри Харрисаар ахлуулсан төлөөлөгчид ирэх даваа гарагаас Хятад улсад айлчлах гэж байна.

Хоёр орны цэргийн дээд албан тушаалтнууд энэ удаагийн яриа хэлэлцээгээр цэрэг батлан хамгаалахын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах асуудал хэлэлцэх юм байна. Энэ салбарын хамтын ажиллагааг сайжруулсан нөхцөлд хоёр талын тэнгисийн цэргийнхэнд харилцан итгэлцэл бий болгож, санамсаргүй зөрчил, мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлнэ гэж АНУ үзэж байна.

Ер нь бол талууд Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай англиар “Спратли”, хятадаар “Наньша” арлын дэргэдэх Хятадын нутаг дэвсгэрийн усанд Америкийн мина тээвэрлэгч хөлөг онгоц хууль бусаар нэвтрэхээс өмнө энэ яриа хэлэлцээг зохион байгуулахаар талууд тохиролцсон байжээ. Америкийн хөлөг онгоцыг тус бүс нутагт эргүүл хийлгэх энэ ажиллагааг төлөвлөсөн гол албан тушаалтнуудын нэг энэ удаагийн хэлэлцээнд оролцох төлөөлөгчдийн дунд багтсан байгаа юм байна.

Иймээс уулзалт хэлэлцээний үеэр Хятадын тал өөрийн нутаг дэвсгэрийн ус хэмээн тооцдог бүсэд Америк байлдааны хөлөг онгоцоо илгээсэн асуудлыг нэлээд ул суурьтай хөндөж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна. гэтэл эргүүл хийх даалгавартай энэ мэт хөлөг онгоцыг цаашид “Спратли” арал орчмын усанд илгээсээр байх болно гэдгийг АНУ-ын батлан хамгаалах яамнаас саяхан мэдэгдээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Хятад цэргийн хэлэлцээр хийнэ  
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй