Шууд Chart

АНУ-ын агаарын баазыг нүүлгэх ажлыг үргэлжлүүлнэ

2015-10-28 17:50:09

Япон дахь АНУ-ын Футэнма агаарын цэргийн баазыг Окинава мужийн өмнөд хэсэгт нүүлгэн шилжүүлэх зөвшөөрлийг 2 долоо хоногийн өмнө тус мужийн захирагч хүчингүй болгоод байсан. Тэгвэл Японы засгийн газар баазыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг төлөвлөсөн ёсоор үргэлжлүүлэхээр зэхэж байна.

Удахгүй баазыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа Окинава мужийн өмнөд нутагт газар шорооны ажил эхлүүлнэ гэдгийг Японы батлан хамгаалах яамнаас өнөөдөр Окинава мужийн засаг захиргаанд албан ёсоор мэдэгджээ. Баазыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг мужийн байгаль орчны зохицуулалттай нийцүүлэхээ тус яам мөн хэлж байна. Америкийн агаарын цэргийн баазыг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон Окинава мужийн захирагч Такеши Онагагийн шийдвэрийг Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам өчигдөр түр цуцлаад байгаа юм.

Түүнчлэн өнөөдөр тус яамнаас Онагаг энэ шийдвэрээ ирэх 5 хоногт багтаан хүчингүй болгохыг зөвлөсөн мэдэгдэл хүргүүлсэн байна. Хэрэв Онага өөрийн шийдвэрээс буцахгүй бол тус яам  шүүхэд энэ асуудлаар зарга мэдүүлэхээр төлөвлөжээ. Японы батлан хамгаалах яамны мэдээлснээр баазыг нүүлгэх нутаг дэвсгэр дэх газар шорооны ажлыг маргаашаас үргэлжлүүлэхээр зэхэж байна.

АНУ-ын Футэнма агаарын бааз одоо Окинава мужийн хүн ам шигүү суурьшсан бүсэд оршдог учраас Японы засгийн газар баазыг мужийн алслагдсан эрэгт нүүлгэхээр шийдвэрлэж, Окинава мужийн өмнөх захирагч зөвшөөрөл олгосон юм байна. Харин мужийн өнгөрсөн онд сонгогдсон шинэ захирагч Такеши Онага энэ зөвшөөрлийг цуцалснаар засгийн газар болон тус мужийн засаг захиргааны хооронд маргаан дэгдээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын агаарын баазыг нүүлгэх ажлыг үргэлжлүүлнэ  
Үзсэн: 1411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-11-26 12:26
Яг үнэн өөрөө их долоодог гар байхаа ха ха
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-10-29 01:05
Юм болгоныг өөр шигээ долоодог битгий бодож байлдаа.
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-10-28 19:28
samuurainuud anuuusiig aimaar doloohiimaa. arga ch ugui biz. ezeniihee buh yumiig dolooj tseverlene.

Бидэнтэй нэгдээрэй