УИХ-ын сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн хэмээн үзэж Монголын Залуучуудын Холбооны Хариуцлагын хорооноос Үндсэн Хуулийн Цэцэд хандан өргөдөл гаргасан байна. Тэгвэл өнөөдөр энэ талаар Монголын Залуучуудын Холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус өргөдөлд 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэдгийг үндэслэн Монгол Улсын УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15 дахь хэсэг нь бүхэлдээ Үндсэн Хууль зөрчсөн гэж үзжээ.
Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “3.1.3. “нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу УИХ-ын гишүүнд нэр дэвшиж бүртгүүлэн нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг” гэж заасан байтал иргэний Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөнд халдахдаа иргэний сонгох, сонгогдох эрхэнд ноцтойгоор зөрчиж байгаа тул 35.15-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлтээ шийдвэрлүүлэхээр Үндсэн Хуулийн Цэцэд өгөөд байгаа. Уг өргөдлийг Үндсэн Хуулийн Цэц хүлээн авсан юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.
| УИХ-ын сонгуулийн тухай хууль иргэдийн эрхийг зөрчиж байна гэв | ||
| Үзсэн: 327 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.