Шууд Chart

Хятадад 150 мянган тонн мах нийлүүлнэ

2015-10-28 18:17:12

Монгол, Хятадын махны холбоод хамтран ажиллах зургаан тэрбум юанийн гэрээ байгууллаа. Хятадын талаас тавигдах шаардлагуудыг хангачихвал 2019 оноос эхлээд экспортолж эхлэх юм байна.

Зургаан тэрбум юанийн буюу 150 мянган тонн мах нийлүүлэх тус гэрээг өнгөрсөн долоо хоногт ӨМӨЗО-нд зохион байгуулсан Монгол, Хятадын экспо үзэсгэлэнгийн үеэр үзэглэсэн юм. Гэхдээ энэ нь маргааш шууд махаа гаргаад эхэлнэ гэсэн үг биш. Тодорхой хугацаанд буюу 2019 он хүртэл мах экспортлох бэлтгэл ажлыг хангана. Нэг үгээр хэлбэл, худалдан авагч талаас тавих шаардлага, шалгалтуудыг давах хэрэгтэй гэдгийг Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат хэлсэн юм.

Одоогоор хэдэн компани, хэдэн төгрөгөөр мах нийлүүлэх тухайд тодорхойгүй байна. Мах өөрөө стратегийн хүнс учраас хүнсний хуулиа дагаж хэмжээ болоод үнийг тогтоох бодлого барина гэж ХХААЯ-наас мэдэгдлээ.

Нэмж мэдээлэхэд, өнөөдөр манайд махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй компани байна. Гэхдээ тэдний ердөө нэг нь буюу "Монгол мах экспо" компани л бага хэмжээгээр мах гаргаж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадад 150 мянган тонн мах нийлүүлнэ  
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй