Гацууртын орд газрыг төрийн хамгаалалтад авах ёстой гэж иргэний нийгмийн байгууллагууд үзэж байна. "Сентера Гоулд" компанийн ашиглалтын талбайн ойролцоогоос Хүннүгийн үеийн найман булш олдсон. Мөн хашааных нь гадна талд Хүннүгийн үеийн төмрийн дарханы газрын туурь илэрсэн. Тиймээс түүхийн үнэт өвөө, байгалийн шавхагдах нөөцөөс болж сүйтгэж болохгүй гэж тэд үзэж байгаа аж.
Өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв”-д хийсэн хэвлэлийн хурлын үеэр Босоо Хөх Монгол бүлгэмийн тэргүүн Э.Төмөрхуяг “Саяхан болсон “Ноён уул орчмын дурсгал” сэдэвт онол-практикийн хуралд БОНХЯ, АМГ, ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэн, төрийн болон ТББ-ын төлөөлөл оролцлоо. Тэнд Хүннүгийн үеийн найман булш илэрсэн нь нотлогдсон. Мөн хүннүчүүдийн зэр зэвсэг хийж байсан төмрийн үйлдвэрийн туурь гарч ирсэн. Иймд АМГ тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох ёстой” гэсэн юм. Үүнээс гадна хэвлэлийн хуралд оролцогч талууд УИХ-ын чуулган, Байгаль орчны байнгын хороогоор Гацууртын ордын асуудлыг хэлэлцэхэд кноп дарж дэмжсэн гишүүдийг Монголынхоо газар шороо, байгалийн баялгийн эсрэг байна гэж үзэж олон нийтэд нээлттэй зарлахаа мэдэгдлээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.
| Гацууртын орд орчмоос Хүннүгийн үеийн 8 булш олдсон гэв | ||
| Үзсэн: 414 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.