Шууд Chart

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд байрандаа орлоо

2015-10-28 18:34:10

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 17 айл шинэ байрныхаа түлхүүрийг өнөөдөр гардан авлаа. Өнгөрсөн жил гэрээ хийж газраа өгсөн энэ айлууд "Буянт-Ухаа 1" хороололд байртай боллоо. Түлхүүрээ гардан авсан энэ айлууд хамгийн богино хугацаанд байранд орж байгаа хэмээн албаныхан онцолж байлаа. Одоо дахиад 41 айлыг орон сууцтай болгохоор төлөвлөж байгаагаа ч Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг хэлж байна.

Нэмж мэдээлэхэд, ТОСК-ийн захиалгаар баригдаж байгаа “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллоос квот авсан төрийн болон ААН байгууллагын орон сууц худалдан авах эрхийг 10 дугаар сарын 26-нд албан ёсоор цуцлаж, зах зээлд нээлттэй худалдаалахаар болсон. Энэ тухайд Маркетинг борлуултын хэлтсийн дарга Гэрэлт-Од бидэнд тайлбар өглөө.

ТОСК "Буянт-Ухаа 2" хорооллын орон сууцыг нээлттэйгээр худалдаалахаас гадна Батлан хамгаалах яам, зам тээврийн салбар зэрэг төрийн байгууллагуудад  квот олгон хамтран ажиллаж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр 20:00 цагт "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд байрандаа орлоо  
Үзсэн: 477 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй