![](/uploads/201510/news/thumb/45490487696984cef4ce2f966737407c_x3.jpg)
2015 оны аравдугаар сарын 29-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн 1989.55-1992.50 төгрөгийн ханшаар 5.0 сая ам.доллар, 312.30-312.75 төгрөгийн ханшаар 9.1 сая юань худалдан авах, мөн 312.98-313.00 төгрөгийн ханшаар 12.0 сая юань худалдах саналыг ирүүлсэн ч Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.
Энэ өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 25.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн, 14.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 30 сая юанийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.
Тодруулга, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.
Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.
Эх сурвалж: mongolbank.mn
Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй | ||
Үзсэн: 354 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.