Шууд Chart

Гацууртын ордод төр хувь эзэмших хэмжээг УИХ-аар хэлэлцэнэ

2015-10-29 12:31:23

Уул уурхайн яам сар бүрийн сүүлийн 7 хоногт салбарынхаа мэдээллийг олон нийтэд хүргэдэг. "Ил тод уул уурхай" өнөөдөр боллоо.

Гацууртын ордын Төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн 23-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Тэгвэл Гацууртын ордын Ажлын хэсэг өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд хөрөнгө оруулагч талтай гэрээ хэлцэл хийж, үндсэн ордод төр хувь эзэмших дээд хэмжээгээр буюу 34 хувь байхаар тогтоож, ашигт малтмалын нөөц ашигласны 3 хувийг тухайн компаниас авч байхаар тохирсон байна.

Гацууртын алтны үндсэн орд нь 50 тонн баталгаат алтны нөөцтөй, ашиглалтад ороход бэлэн болсон төсөл юм. Тус ордод 9 жил уул уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулна. Үйл ажиллагааны нийт зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433.6 сая ам.долларын татвар, хураамж, төлбөр төлөх ба 1000 орчим ажлын байр нэмэгдэх тооцоотой байгаа юм. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гацууртын ордод төр хувь эзэмших хэмжээг УИХ-аар хэлэлцэнэ  
Үзсэн: 472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-10-29 15:34
жудаг мэндбаяр гуайтай уулзмаар байна ярих ажил байна таны утасын мэддэггүй
202.21.115.xxx [202.21.115.xxx] 2015-10-29 13:43
BOROOGIIN 40 TONN ALT YAMARCH TATVAR TULUUGUI GARGASAN SENTERA GOLD -d YAGAAD UGUH GEED BAIGAAG OILGOHGUI BAINA , 40 TONN SHDEE 40 TONN
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-10-29 12:39
Шарга морьт зусланд цэвэр агаарт шалнаасаа халдаг, халуун хүйтэн устай, 00 душтэй, харуул хамгаалалттай,машины зогсоол дулаан гражтай, цэвэр тохилог 1-2 өрөө байруудыг 6 сарын хугацаагаар түрээслүүлнэ.утас: 99118457

Бидэнтэй нэгдээрэй