Шууд Chart

Андрей Сахаровын нэрэмжит хүний эрхийн шагналтныг зарлана

2015-10-29 13:21:49

Европын парламент өнөөдөр Андрей Сахаровын нэрэмжит хүний эрхийн шагналтныг зарлана. Өнгөрсөн оны 2-р сарын 28-ны шөнө Москвад алагдсан оросын сөрөг хүчний улстөрч Борис Немцов, Саудын Арабын блогч Раиф Бадави, Венесуэлийн ардчилсан сөрөг хүчний хэсэг идэвхтэн энэ жилийн шагналд тун ойрхон байгаа хүмүүст яригдаж байгаа юм байна.

Европын парламент 1988 оноос эхлэн олгодог болсон тус шагналыг 50 мянган еврогийн мөнгөн урамшуулал дагалддаг. Зөвлөлтийн онолын физикч, академич, нийгмийн зүтгэлтэн, хүний эрхийг хамгаалагч тэрс үзэлтэн Андрей Дмитриевич Сахаровын дурсгалд зориулсан тус шагналыг хүний эрх, сэтгэлгээний эрх чөлөөний төлөө тэмцэлд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст жил болгон олгодог юм. Зөвлөлтийн “Өөрчлөн байгуулалтын эцэг” ч гэж нэрлэгддэг Андрей Сахаров хүний эрхийн төлөөх тэмцлээрээ Нобелийн шагнал хүртсэн хүн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Андрей Сахаровын нэрэмжит хүний эрхийн шагналтныг зарлана  
Үзсэн: 306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй