Шууд Chart

Нийслэл хотын түүхэн замнал...

2015-10-29 14:29:35

Өнөөдөр Нийслэлийн 376 жилийн ойн өдөр. Нүүдэлчин Монголчууд өнөөгийн нийслэлийн төв сууринд иртэл 29 удаа нүүдэллэж, 1778 онд суурьшсан байна. Түүнээс хойш Их хүрээ, Өргөө, Нийслэл хүрээ зэргээр нэрлэгджээ. 1924 онд анхны үндсэн хуулиа баталсан Монгол Улс нийслэл хотоо Улаанбаатар гэж нэрлэсэн байна.

Монголын судар түүхээс харвал хүрээний нэр 1649 оноос гарсан байна. 1911 оны  хувьсгалаар Богд хаант Монгол Улсын Нийслэл хүрээ нэртэй болсон түүхтэй. Ардын журамт цэрэг 1921 оны долоо дугаар сард Нийслэл хүрээг чөлөөлж, Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхий дахинаа зарлан тунхагласан билээ.

Ийнхүү 1921 оны Ардын хувьсгалын ялалтаар Нийслэл хүрээний хөгжлийн нэгэн шинэ түүх эхэлсэн гэж судлаачид үздэг. Их хотын хөгжлийн мөчлөгийг эх орны бүтээн байгуулалтын үндсэн үе шатуудтай уялдуулан 1921-1924 он, 1924-1940 он, 1940-1960 он, 1990 оноос хойших гэж таван үе шат болгож хуваан судалж байна.

Улаанбаатар хот нь физик газарзүйн байршлын хувьд бол Хан Хэнтийн уулархаг нутгийн баруун өмнөд шувтарга үзүүр хэсэгт Богд хан уулын хойд дэнжид Туул голын ай сав голуудын өргөн хөндийд, Баянзүрх, Богд хан уул, Сонгинохайрхан, Чингэлтэй хэмээх эртнээс тахилгат дөрвөн уулын дунд байрладаг. Далайн төвшнөөс дээш 1350 метр дундаж өндөрлөгт нийтдээ 4.704.4 га талбай бүхий нутаг дэвсгэрийг эзлэн оршиж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийслэл хотын түүхэн замнал...  
Үзсэн: 304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй