Э.Бат-Үүл баатартай хотын шинэчлэлийн багийнхан гурван жилийн хугацаанд 100 км шинэ авто зам, уулзваруудыг шинээр байгуулж, 40 жил хүний гар хүрээгүй гэгддэг хойд чиглэлийн зуслангийн замуудыг шинэчилж 60 жилийн баталгаа өгсөн. Хотын найман дүүргийн 37 хороонд 6999 айлын орон сууцыг барьж эхэлснээс 876 айлын орон сууц ашиглалтад орсон.

Анх удаа ахмадуудад зориулан түрээсийн орон сууц барьж, 300 ахмад байртай болсон бол удахгүй 132 айлын орон сууц ашиглалтад орно. Энэ мэт их хотын хөгжлийг дүгнэх олон тоон үзүүлэлтийг ойн үеэр танилцуулж байна. Монголын нийслэлийн хөгжил дэлхийд өөрийгөө таниулах цаг ойрхон гэдгийг хотын дарга Э.Бат-Үүл хэлж байлаа.
Хотын дулааны шугамын хүчин чадал өмнөхөөсөө 30 хувиар нэмэгдсэн бол нийслэлээс алслагдсан сургуулийн сурагчдын аюулгүй байдлыг хангахад хот ч мөн анхаарч, төрийн болон хувийн өмчийн 33 дунд сургуулийг автобустай болгожээ. Нийт 125 автобусаар 3000 гаруй сурагч зорчиж байгаа юм. Их хотын нийтийн тээвэр шинэчлэл хийж цахим төлбөрт шилжсэн.

Өнөөдөр Чингисын талбайд нийслэлийн аж ахуйн нэгжүүд Их хотын хямдралд нэгдлээ. Өнгөрсөн жил яг энэ арга хэмжээний үеэр тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийж байсан.
Улаанбаатар хотын хөгжлийн түүхийг гэрэл зургийн хальснаа буулгасан уран бүтээлчдийн уралдааныг, мөн өнөөдөр дүгнэлээ. 50 гаруй уран бүтээлчдийн 280 гаруй бүтээл ирснээс нийслэлийн өөрчлөлтийг "Нэг цэгээс..." цуврал зургаараа н.Бат-Эрдэнэ тэргүүн байрыг эзэлсэн байна.
Улаанбаатар хотын гадаад харилцаа өргөжиж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн удирдлагууд “Хотын ногоон хөгжил” сэдвээр Улаанбаатар хотноо чуулсан. Тус форумаар анх удаа хот ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй болсноо зарлаж, ирэх 12 дугаар сард Парис хотноо болох НҮБ-ын нэгдсэн чуулганд өргөн барих зэрэг амжилтаар Монголын нийслэл 376 жилийн ойгоо энэ өдөр тэмдэглэлээ.

| "Нийслэлийн өдөр"-ийн арга хэмжээнүүд үргэлжилж байна | ||
| Үзсэн: 219 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.