![](/uploads/201510/news/thumb/152887f9bd3eff1aff092e0536835320_x3.jpg)
Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны зах зээлд бүтээгдэхүүнээ худалдаалах боломж бүрдлээ. Тухайлбал, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Шилийн гол аймгийн худалдааны төвийн лангуугаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэхээр болсон байна.
Одоогоор Монголын жижиг дунд үйлдвэрлэгчид адууны боловсруулсан мах, гоймонгоос эхлээд цөөн төрлийн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нийлүүлж байгаа юм. Цаашид Шилийн гол аймгийн худалдааны төвөөр дамжуулан борлуулах бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэнэ. Үндэсний бүтээгдэхүүнээ урд хөршийн хэрэглэгчдэд таниулах боломж бүрдэнэ гэж МҮХАҮТ-ийн удирдлага хэлж байна.
Монголын жижиг дунд үйлдвэрлэгчид тоног төхөөрөмжөө БНХАУ-с зах зээлээс авахын тулд заавал хил давах шаардлага үүсдэг байсан. Энэ байдлыг өөрчилж монголд хятадын жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн байнгын худалдааны төвийг байгуулахаар талууд тохиролцлоо.
Шилийн голын худалдааны төвд байрлах лангууг жилийн турш үнэ төлбөргүй ашиглах боломжтой болж байна. Энэ нь монголын жижиг дунд үйлдвэрлэгчдэд олгож байгаа том боломж, үүнийг ашиглаж хэрэглэгчдэдээ танигдах нь чухал гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байлаа.
Монголын үйлдвэрлэгчид ӨМӨЗО-нд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж бүрдлээ | ||
Үзсэн: 300 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.