Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлснээс хойш 538 тусгай зөвшөөрөл шинээр олгосон ба аймгийн Засаг даргаас санал авахаар бэлтгэж байгаа 562 өргөдөл байгаа гэдгийг Уул уурхайн яамнаас мэдээллээ.
Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох дөрвөн удаагийн сонгон шалгаруулалт явуулсан байна. Дээрх сонгон шалгаруулалтыг 37 талбайд зарласан бөгөөд одоогийнбайдлаар 10т албайд тусгай зөвшөөрөл олгоод байна. Харин 16 талбайд аж ахуйн нэгжүүдээс санал ирүүлээгүй байна. Нэмж мэдээлэхэд, сонгон шалгаруулалтын саналыг ирэх сарын 18-ны өдөр хүртэл хүлээж авах юм.
Хайгуулын 538 тусгай зөвшөөрөл олгоод байна | ||
Үзсэн: 324 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.