![](/uploads/201510/news/thumb/196b750b15ca678c98278331cf058a7a_x3.jpg)
Замын-Үүд Эрээний хилийн бүс нутгийг хамарсан чөлөөт бүс байгуулахаар Монгол улс БНХАУ-тай яриа хэлэлцээ өрнүүлж эхэллээ. Чөлөөт бүсийн нутаг дэвсгэрийн хэмжээ нийт 1800 га талбай байх юм. Хоёр тал чөлөөт бүс байгуулснаар аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаа өргөтгөх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
Монголын улс өөрийн бүсэд харьяалагдах 900 га 3.2 хувьд нь үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн байна. Тухайн бүсэд бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх 20 гаруй компани саналыг судалж эхэлжээ. Одоогоор чөлөөт бүсийн монголын талд ноогдох хэсэгт зам харилцаа, эрчим хүч, ариутгал татуургын асуудлыг эцэслэн шийдвэрлээд байгаа юм.
Харин БНХАУ-ын талд хамаарах чөлөөт бүсийн талбайд дэд бүтэц, эрчим хүчний асуудлаа хараахан шийдвэрлээгүй байна. Гэхдээ тухайн асуудлыг шийдвэрлэхэд ямар нэг хүндрэл, бэрхшээл үүсэхгүй гэж ӨМӨЗО-ны худалдааны танхимынхан тайлбарлаж байна. Цаашид хамтарсан чөлөөт бүсэд олон улын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд анхаарах ёстой гэж хоёр тал үзэж байна.
Манай улсын хувьд хил дамнасан чөлөөт бүс байгуулагдсан нөхцөлд хөдөө аж ахуй, эрдэс баялагийн түүхий эдээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, олон улсын зах зээлд гаргах боломж бүрдэнэ гэж салбарын яамныхан үзэж байна.
Замын-Үүд Эрээний чөлөөт бүс 1800 га газрыг хамарна | ||
Үзсэн: 1622 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.