Шууд Chart

Өнөөдөр Турк улс тунхагласны 92 жилийн ой тохиож байна

2015-10-29 15:49:38

Өнөөдөр Бүгд Найрамдах Турк улс тунхагласны 92 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг манай улсад суугаа  тус улсын ЭСЯам  тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. 92 жилийн хугацаанд Турк улс цэцэглэн хөгжиж, олон талт гадаад бодлого хэрэгжүүлсний дотор энхийг сахисан бодлогыг нэн тэргүүнд тавьж ирсэн.

Тодруулбал, эртний Түрэг улс буюу Турк улс бол Монголын өргөн уудам нутгаас эхтэй. Тиймээс хоёр орны харилцаа эрт үеэс эхлэлтэй юм. Өнгөрөгч 2014 онд хоёр улсын харилцаанд дэвшилт гарлаа. Тухайлбал Бүгд  найрамдах Турк улсаас түүхэндээ анх удаа Монгол улсад гадаад хэргийн сайдын түвшинд айлчлал хийсэн. Мөн Тика байгууллагаар дамжуулж олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, түүнчлэн олон нийтэд нээлттэй дипломат харилцаагаа өргөжүүлж байна гэж Бүгд найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагеуз онцоллоо.

Мөн энэ жил боловсролын салбарт Турк улсын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистр, докторантын түвшинд 57 оюутан сургажээ. Харин 2016 он хоёр улсын хувьд чухал жил болно гэдэгт итгэлтэй байна. Учир нь гурван хоногийн дараа Турк улсад сонгууль болж шинэ засгийн газар байгуулагдана. Харин Монгол улсын хувьд ирэх онд сонгууль болох учраас хамтарсан эдийн засгийн хорооны ээлжит хуралдааныг зохион байгуулах хэрэгтэйг элчин сайд нэмж хэллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өнөөдөр Турк улс тунхагласны 92 жилийн ой тохиож байна  
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй