Манай улсад 93 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Ядуурлаас болж хүүхдүүд өөрийгөө болон гэр бүлээ тэжээхийн тулд ажил хөдөлмөр эрхэлсээр байна.
Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 10 мянга гаруй нь тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байна. Ядуурал их, манай улсын нийгмийн хөгжил доогуур түвшинд байгаагаас болж 93.968 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгааг Үндэсний статискийн хороо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран гаргасан байна.
Дээрх хүүхдүүдийн 80 гаруй хувь нь хөдөө орон нутагт хичээл сургуулиасаа завсардан хөдөлмөр эрхэлж байгааг Хүүхдийн төлөө үндэсний төвийн Олон нийтийн түншлэл хамтын ажиллагааны албаны дарга н.Азжаргал хэлж байна.
Хүүхдийг сургуулиас нь завсардуулан хөдөө мал маллуулж байгаа нь хөдөлмөрийн мөлжлөгийн нэг хэлбэр гэж үздэг байна. Харин нийслэлд хүүхдүүд зах дээр тэрэг түрэх, гуйлга гуйх, уурхайд ажиллах, хаягдал түүх, машин угаах зэрэг хүнд хүчир ажил эрхэлж байна. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллага холбогдох хууль журмын дагуу эцэг, эхэд нь хариуцлага тооцдог ч тухайн хүүхдийг асран халамжлах газар олддоггүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар УИХ-д өргөн барьсан байгаа. Энэ хууль батлагдвал хүүхдийн хөдөлмөр эрхлэлт хуулиар зохицуулагдах болно. Өөрөөр хэлбэл, хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд тухайн эцэг, эхэд хариуцлага тооцохын зэрэгцээ хүүхдээр хүнд хүчир ажил хийлгүүлсэн тухайн байгууллагад ч мөн хуулийн дагуу хариуцлага тооцох юм байна.
| Манай улсад 10 мянга гаруй хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байна | ||
| Үзсэн: 343 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.