Өнөөдөр Германы канцлер Ангела Меркель 2 өдрийн айлчлалаар Хятад улсад хүрэлцэн ирлээ. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд Германы томоохон 20 орчим компанийн удирдлагуудыг дагуулан хийж байгаа энэ удаагийн айлчлалаараа тэрээр Хятадтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа сайжруулахыг гол зорилго болгож байна.
Меркель Германы канцлерийн хувиар Хятадад найм дахь удаагаа айлчилж байгаа нь энэ юм. Түүнийг Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян угтан авсан байна. Меркелийн энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд хүлэмжийн хий ялгаруулалтыг хэмжих шалгалтанд булхайцсан нь илэрч шуугиан тарьсан Фольксваген компанийн шинэ гүйцэтгэх захирал Маттиас Мюллер, мөн технологийн салбарт тэргүүлэгч Сименс компанийн гүйцэтгэх захирал Жо Кэзер нар багтсан байна.
Өнөөдөр Меркель Хятадын дарга Си Зиньпинтэй уулзаж, яриа хэлэлцээ хийнэ. Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг сайжруулах талаар хэлэлцэхээс гадна дүрвэгч цагаачдын хямралын асуудлаар Герман Хятадаас тусламж хүсч магадгүй байна. Маргааш Меркель Ли Кэцяны төрсөн нутаг болох Аньхой мужийн нийслэлд зочлон, дараа нь Герман, Хятадын бизнес уулзалтад оролцох юм.
| Ангела Меркель БНХАУ-д айлчилж байна | ||
| Үзсэн: 281 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.