Шууд Chart

Өмнөд Хятадын тэнгист Япон, АНУ-ын хамтарсан сургуулилт болж байна

2015-10-29 18:30:55

Япон, АНУ-ын тэнгисийн цэргийнхэн Өмнөд Хятадын тэнгист хамтарсан сургуулилт хийж байна. Энэ сургуулилт Америкийн хөлөг онгоц Хятадын хиймэл арлуудын усан хилд зөвшөөрөлгүй нэвтэрсэн явдалтай ямар ч холбоогүй болохыг Японы тал мэдэгджээ.

Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын усан хилийн асуудлаар Америк, Хятадын байр суурь зөрөлдөн, нөхцөл байдал хурцдаад байгаа энэ үеэр Японы тэнгисийн цэргийн өөрийгөө хамгаалах хүчин, Америк тэнгисийн цэргийн флот ийнхүү хамтарсан сургуулилт явуулж эхэллээ. Энэ хамтарсан сургуулилтыг зохион байгуулахаар эртнээс төлөвлөж байсан гэдгийг талууд онцлон тэмдэглэж байгаа юм.

Өчигдөр эхэлсэн сургуулилтад Японы сөнөөгч хөлөг онгоц Фуюуцуки болон Америкийн байлдааны тээвэрлэгч хөлөг онгоц Теодор Рузвельт оролцож байна. Сургуулилтыг Хятад өөрийн эзэмшлийнх хэмээн маргадаг Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгаас хол зохион байгуулж байгааг Японы тал мөн онцолж байна. Энэ удаагийн сургуулилтаар Америк, Японы байлдааны хөлөг онгоцнуудын харилцаа холбоог сайжруулахад голлон анхаарч байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Хятадын тэнгист Япон, АНУ-ын хамтарсан сургуулилт болж байна  
Үзсэн: 217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй