Шууд Chart

Италийн Ерөнхий сайд Кубад айлчиллаа

2015-10-29 18:33:40

Италийн Ерөнхий сайд Маттео Рензи өчигдөр Куба дахь айлчлалаа дуусгаснаар түүний  Латин Америкийн орнуудаар хийсэн айлчлал өндөрлөж байна. Рензи Кубад айлчилсан Италийн анхны Ерөнхий сайд болж байгаа юм.

Маттео Рензигийн айлчлалын бүрэлдэхүүнд Италийн 90 орчим компанийн захирал, хөрөнгө оруулагчид багтсан байна. Айлчлалын үеэр зохион байгуулсан бизнес уулзалтын үеэр Италийн барилга, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниуд Кубыг дэд бүтэц хөгжүүлэх технологи, мэдлэг туршлага, машин механизмаар хангаж, тус улсад хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, импортыг бууруулахад тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Куба жил бүр хүнсний бүтээгдэхүүний импортод 2 тэрбум орчим америк доллар зарцуулдаг байна.

Түүнчлэн Итали аялал жуулчлал, хүнс, барилга бүтээн байгуулалт, хог хаягдлыг дахин боловсруулах болон сэргээгдэх эрчим хүчний салбарт Кубатай хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм байна. Куба нь газрын тосны импортоос хараат байдлаа бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ 2030 он гэхэд 4.3 хувиас 24 хувь болгон өсгөх зорилт тавиад байгаа юм. Маттео Рензи мөн айлчлалынхаа үеэр Кубын Ерөнхийлөгч Рауль Кастротой уулзаж, яриа хэлэлцээ хийсэн байна. Итали улс өнөөгийн байдлаар Кубын худалдааны 8 дахь том түнш, түүнчлэн Кубыг зорьж ирэх Итали жуулчдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Италийн Ерөнхий сайд Кубад айлчиллаа  
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй