Энэтхэг болон Африкийн холбооны улсуудын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Энэтхэг-Африкийн дээд хэмжээний чуулга уулзалтыг 3 дахь удаагаа зохион байгуулж байна. Уг чуулга уулзалт энэ сарын 26-наас 30-ны өдрүүдэд Шинэ Дели хотноо болж байгаа юм.
Энэ удаагийн чуулга уулзалтанд Африк тивийн 54 орны 1000 гаруй төлөөлөгч оролцож байна. Өнөөдөр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди тус чуулга уулзалтад оролцож үг хэллээ. Моди энэ үгэндээ Энэтхэг ирэх 5 жилийн хугацаанд Африк тивийн улсуудад 10 тэрбум америк долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснийг зарласан байна. Түүнчлэн тус улс 600 сая америк долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаагийн хүрээнд 10 сая америк доллараар Энэтхэг-Африкийн эрүүл мэндийн сан байгуулахаар болжээ.
Энэтхэг улсад мөн ирэх 5 жилд Африкийн орнуудаас 50 мянган оюутныг тэтгэлэгтэйгээр сургах юм байна. Энэтхэг-Африкийн дээд хэмжээний чуулга уулзалт 3 жил тутам зохион байгуулагддаг юм. Харин энэ удаагийн чуулга уулзалтыг өнгөрсөн оны 12-р сард зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Эбола вирусын тархалтаас үүдэн энэ онд болгон хойшлуулсан юм байна.
| Энэтхэг, Африкийн дээд хэмжээний чуулга уулзалт болж байна | ||
| Үзсэн: 190 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.