Шууд Chart

АНУ-д нефтийн үнэ өсчээ

2015-10-29 18:38:53

АНУ-д олборлодог нефтийн үнэ лхагва гарагт 6 гаруй хувиар өсч, баррель нь 45 доллар 94 центэд хүрсэн байна. Энэ бол сүүлийн хоёр сарын турш дах хоногийн хамгийн их өсөлт юм. Мөн “Брент” маркийн нефтийн үнэ бараг 5 доллараар өсчээ. “Уолл стрит жорнэл” сонинд мэдээлснээр, АНУ Мексик рүү нефть гаргахыг хориглож ирсэн бараг 40 жил үргэлжилсэн хоригоо хэсэгчлэн цуцалж, улмаар америкийн нефтийн эрэлт өсч болзошгүй гэдэг мэдээ арилжаа эрхлэгчдийг үнээ ийнхүү огцом өсгөхөд нөлөөлсөн байна.

Түүнчлэн лхагва гарагт зарлагдсан албан мэдээгээр, АНУ-ын агуулахууд дах бензин, дизель түлшний нөөц тооцоолж байснаас илүүгээр буурсан дүнтэй гарсан нь үнийн өсөлтөд түлхэц болсоны дээр түүхий нефтийн эрэлтэд эерэгээр нөлөөлж мэдэх юм. Гэхдээ энэ удаагийн үнийн өсөлт зах зээлийн орчин нөхцөл үндсээрээ өөрчлөгдсөний илрэл биш гэдгийг шинжээчид хэлж байгаа юм.

Тэр дороо уналт дагуулсан үнийн ийм өсөлт энэ онд цөөнгүй тохиолдож байсан. Газрын тос экспортлогч улсуудын байгууллагын бодлогоос үүдэн нефтийн нөөцийн хэмжээ их хэвээрээ байгаагийн зэрэгцээ өнгөрсөн онд үнэ унах шалтгаан болсон түүхий эдийн хэт илүүдэл өнөө хэр ажиглагдсаар байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д нефтийн үнэ өсчээ  
Үзсэн: 315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй