Шууд Chart

Хувьцаат компаниудын 10-15 хувь нь ногдол ашгаа хэрхэн хуваарилдаг талаар мэдээлдэг байна

2015-10-29 19:00:56

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын ердөө 10-15 хувь нь л хувьцаа эзэмшигчиддээ хуваарилсан ногдол ашгийнхаа тайланг Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлдэг байна. Орлогоо тэгш хуваарилж, мэдээллээ ил тод тайлагнахгүй байх нь компанийн засаглалд муугаар нөлөөлөхөөс гадна алсдаа хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах эрсдэл бий болгодог байна.

Нийт 237 компани Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг. СЗХ-ноос өгсөн мэдээллээр хувьцаат компаниудын  58-65 хувь нь л хувьцаа эзэмшигчдийн хурал хийх тухайгаа мэдээлдэг. 51 хувь нь санхүүгийн тайландаа хөндлөнгийн дүгнэлт гаргуулдаг. Мөн 50 орчим хувь нь хурлынхаа шийдвэрийн баримт бичгүүдийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж байгаа юм. Харин компаниудын ердөө 10-15 хувь нь л ногдол ашгаа хэрхэн хуваарилдаг талаар мэдээлдэг байна. Холбогдох шалгалтын дүнгээс үзвэл зарим компани орлогоо нуун дарагдуулсан байж болзошгүй зөрчил илэрсэн гэж Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага тайлбарлалаа. Санхүүгийн тайлангаа ил тод тайлагнахгүй, ногдол ашгаа шударгаар хуваарилахгүй байвал хувьцаа эзэмшигчдийн итгэл алдарна.

Энэ нь компанийн цаашдын хөгжилд сөргөөр нөлөөлж, санхүүгийн олон боломжоо алдахад хүрнэ гэж ОУСК-ын Монгол дахь суурин төлөөлөгч хэлж байна. Энэ үеэр ОУСК-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тюен Нгуен Монгол Улсын эдийн засаг сэргэх үед гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид Монголын компаниудын хувьцааг худалдаж авах сонирхол нэмэгдэнэ. Тэдний хувьд хөрөнгө оруулалт хийх гол шалгуур нь санхүүгийн ил тод байдлын үзүүлэлт байх болно. Ингэснээр компаниуд ил тод байдлаа сайжруулах эрмэлзэлтэй болж, компаниуд болон хөрөнгө оруулагчдын итгэлцэл бий болно гэж байна.

Дотоодын компаниуд ил тод байдлаа бэхжүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг даах нь чухал. Ингэснээр хувьцаа нь өндөр үнээр зарагдах нөхцөл бүрдэнэ. Цаашид шинэ эх үүсвэрээр хөрөнгө босгож бизнесээ өргөжүүлэх боломж ч нээгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хувьцаат компаниудын 10-15 хувь нь ногдол ашгаа хэрхэн хуваарилдаг талаар мэдээлдэг байна  
Үзсэн: 348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй