![](/uploads/201510/news/thumb/76aff5ed7c4fb385bd9f38ec9626a79a_x3.jpg)
Хятадын Коммунист намын Төв хорооны 5-р бүгд хурал 4 өдөр үргэлжилж, өчигдөр Хятадын гол бодлого 13-р 5 жилийн төлөвлөгөөг баталснаар өндөрлөсөн байна. Энэ хурлын хамгийн гол сэдэв 13-р 5 жилийн төлөвлөгөө нь 2016-2020 он хүртэл Хятадын хөгжлийн чиг шугамыг тодорхойлж байгаагаараа ихээхэн онцлог юм.
Энэхүү бодлогын гол баримт бичиг нь Хятадын эрх баригч Коммунист намын 2020 он гэхэд чинээлэг нийгмийг цогцлоох гол зорилтын нэг юм. Хятадын төв хэвлэлд мэдээлснээр ирэх 5 жилд хэрэгжүүлэх энэ бодлогод эдийн засгийн хөгжлийг чухалчилж тусгасан байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хөгжлийн загвараа шинэчлэн тогтоож, өөрчлөлт шинэчлэлтийг ул суурьтай хийх, хууль дүрмийг чандлан сахих зэрэг үндсэн томоохон асуудлыг тусгаж өгчээ.
Хятадын 2020 он хүртэл баримтлах энэ бодлогын бас нэг гол зорилт нь бүс орон нутаг, төвөөс алслагдмал бүс, үндэсний цөөнх иргэдийн дунд хөгжлийн ялгаа заагийг арилгахад чиглэж байгаагаараа өмнөх 5 жилийн төлөвлөгөөнүүдээс илүү онцлогтой гэдгийг Хятадын эрх баригчид онцолж байна. Энэхүү 5 жилийн бодлогын баримт бичгийг ирэх оны хавар Хятадын Бүх ардын төлөөлөгчдийн их хурлаар эцэслэн батлах юм.
БНХАУ ирэх 5 жилийн төлөвлөгөөгөө батлав | ||
Үзсэн: 1030 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.