Шууд Chart

Манай улсын барилгын салбарт 600 гаруй стандарт мөрдөгддөг

2015-10-30 14:54:11

Европын улс орнуудын стандартыг дэлхийн 200 орчим улс орон дагаж мөрддөг. Гэтэл энэ стандартаар манай улсад барилга барих гэхээр зөрчилдөөн үүсдэг хэмээн хөрөнгө оруулагчид хэллээ. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа ч явц хэтэрхий удаан байгааг тэд шүүмжилж байгаа юм.

Евро стандарт дэлхийн нийтлэг хэл. Энэ хэлтэй бид ойлголцож чадахгүйгээр хөрөнгө оруулагчдыг татах боломж байхгүй байгааг энд байгаа хүмүүс хэлж байна. Жишээ нь, 2014 онд манай улсад Герман технологиор цементийн үйлдвэр байгуулахаар 2 хөрөнгө оруулагчид төсөл танилцуулсан ч, стандарт нь тохирохгүй байна гэсэн  шалтгаанаар тэднийг буцааж байжээ.  

Барилгын салбарт өнөөдөр 600 гаруй стандарт мөрдөгддөг. Гэтэл эдгээр стандарт дотор барилгын хог хаягдлыг хэрхэн шийдэх зэргээс эхлээд энгийн жижиг зүйлүүдийг орхигдуулсан байгааг гадны хөрөнгө оруулагчид хэлж байгаа юм. Энэ талаар Монгол Улсын стандартыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн удирдагч Хенг "Дэлхий нийтээрээ ногоон байгууламж, байгальд хор нөлөөгүй хот байгуулахыг эрмэлзэх болсон. Тиймээс олон улс орон стандартаа шинэчлэхдээ үүнийг ихээхэн анхаарч байгаа. Үүнтэй холбоотойгоор бид өнгөрсөн жил барилгыг хог цуглуулж үйлдвэр байгуулах стандарт дээр ажилласан. Харин одоо дээврийн усыг хэрхэн ашиглах талаар турших болно. Энэ нь хэдийгээр жижиг зүйл мэт боловч, Монгол оронд ихээхэн хэрэгтэй" гэв.

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа юм байна. Энэ хууль батлагдсанаар евро стандартыг Монгол оронд нутагшуулах боломжтой гэж тэд үзэж байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манай улсын барилгын салбарт 600 гаруй стандарт мөрдөгддөг  
Үзсэн: 261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй