Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу энэ оны наймдугаар сард Гэрч хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Тахарын албаныхан өнөөдөр гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч, гэрч бүрийг хамгаалан ажиллах боломжгүй байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
Энэ талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч Ч.Одончимэг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг дээр л гэхэд хохирогч эмэгтэйг хамгаалах шаардлага байнга гардаг. Гэвч эрүүгийн хэрэг үүссэн нөхцөлд л Тахарын албанаас тусламж авч байна. Тухайн хохирогчийн хэрэгцээнд тулгуурлан, хамгаалалтад авах нь чухал байна” гэж хэллээ.
Тахарын ерөнхий газар гэрч хохирогчийг хамгаалахын зэрэгцээ шүүхээс оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжилж шүүх хуралдаанд тогтсон цагт нь бэлэн байлгах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар шүүх хуралдаанд оролцох ёстой 1200 гаруй хүнийг эрэн сурвалжилж байгаа ажээ.
| Тахарын алба энэ онд 70 орчим гэрч, хохирогчийг хамгаалжээ | ||
| Үзсэн: 382 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.