Шууд Chart

НҮБ-ын гишүүн улсууд Тогтвортой хөгжлийг хангах асуудлаар хэлэлцлээ

2015-10-30 15:38:47

НҮБ-аас зохион байгуулсан Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагын олон улсын зохицуулах хорооны хуралд манай улс Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Ази номхон далайн чуулганыг даргалагч орны хувиар оролцоод ирлээ. Чуулганаар НҮБ-ын гишүүн улсууд 2030 он хүртэл баталсан Тогтвортой хөгжлийг хангах хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцсэн байна.

Ядуурал, тэгш бус байдлыг үгүй хийх зэрэг нь хөтөлбөрийн гол зорилтуудын нэг байх юм байна. Өөрөөр хэлбэл хэнийг ч орхигдуулахгүй байх, хамгийн хойно хоцорсон хүмүүст хамгийн түрүүлж нийгмийн болон бусад үйлчилгээг хүргэх зорилтыг оролцогч орнууд тавьж байна. Манай улс Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Ази номхон далайн чуулганы даргалагч орны хувьд тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх зорилт дээр дэвшүүлсэн саналууд томоохон байр суурийг эзэлж байгаа тухай Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж ярьж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын гишүүн улсууд Тогтвортой хөгжлийг хангах асуудлаар хэлэлцлээ  
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй