Шууд Chart

Монгол, Оросын эрдэмтэд ниймгийн шинжлэх ухааны салбарт хамтарна

2015-10-30 15:41:19

Манай улсын геологийн нийт нөөц нь 152 тэрбум тонн. Түүнээс 10 тэрбум тонн нь батлагдсан нөөц. Одоогоор 200 орчим нүүрсний орд, илэрц байдаг. Түүнээс 70 орчим нь судлагдсан байдаг байна. Монгол Оросын эрдэмтэд хамтран Монголын болон Баруун сибирын ордуудын нүүрсийг судлан физик химийн иж бүрэн үзүүлэлтээр нь шинжилжээ. Ингэснээр нүүрсийг химийн болон физикийн аргаар гүн боловсруулж эрчим хүчний хэмнэлттэй технологи боловсруулах туршилтыг хийж байна.

Энэ талаар  ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүүгийн шинжлэх ухааны төвийн удирдагч, академич Бычков.И.В “2016-2017 онд 2 улсын эрдэмтэд нийгмийн шинжлэх ухааны салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл дээр гол анхаарлаа хандуулна. Бид энэ чиглэлээр Монгол Улсын БСШУЯ, ШУТИС-ийнхантай уулзаж ярилцсан. Санхүүжилтийн асуудлыг 2 тал ид хэлэлцэж байна. Ирэх сард ОХУ-ын Чита хотод болох хурлаар бид нийгмийн шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах төслүүдийн тухай авч хэлэлцэх юм” гэлээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол, Оросын эрдэмтэд ниймгийн шинжлэх ухааны салбарт хамтарна  
Үзсэн: 301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-10-30 17:38
ЗӨВШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй